Уг тэмцээнд тусгайлсан чиг үүрэг бүхий 13 байгууллагын баг тамирчид оролцож байгаа бөгөөд Увс аймгийн анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн Тамгын газар нь Увс аймгийн Прокурорын газартай хамтран оролцож баг тамирчид нь гар бөмбөг, сагсан бөмбөг, дартс, ширээний теннис, модон барилдаан, олс таталт, шатар, 100 буудалт даам гэх мэт спортын төрлүүдэд оролцож, тэмцээн амжилттай үргэлжилж байна.
Мөн “Шатар, 100 буудалт даам”-ын тэмцээнийг удирдамжийн дагуу Увс аймгийн анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн Тамгын газар, Увс аймгийн Прокурорын газартай хамтран 2024 оны 03 дугаар сарын 23-ний өдөр зохион байгуулах юм.