МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ОЛОН ТӨРӨЛТ СПОРТЫН ТЭМЦЭЭНИЙ НЭГДСЭН ДҮН ГАРЛАА

  • 2024-03-26 08:00:00

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 103 жил, Халхын голын байлдааны ялалтын 85 жил, Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ойн хүрээнд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын албан хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг спортын олон төрөлт цогцолбор тэмцээний нэгдсэн дүн гарч аваргууд шагналаа гардан авлаа.

Снукер бильярдын төрөлд: Л.Баттулга /тамгын газрын дарга/ 2-р байр, мөнгөн медаль,

Даамын төрөлд: Я.Урнаа /шүүгч/ 2-р байр, мөнгөн медаль,

Шатрын төрөлд: Д.Нямжав /шүүгчийн туслах/ 3-р байр, хүрэл медаль, П.Янжиндулам /шүүгчийн туслах/ 3-р байр, хүрэл медаль,

   

Гар бөмбөгт: Эмэгтэй баг, 2-р байр, мөнгөн медаль, хүртэж,

Багийн нийлбэр дүнгээр 5 дугаар байранд шалгарлаа. Нийт тэмцээнд оролцсон, медаль хүртсэн баг тамирчдад спортын өндөр амжилтыг хүсэе.