“MOCK TRIAL-ЗХШ 20 ЖИЛ” ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ 2-Р ШАТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

  • 2024-03-28 00:00:00

       Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тус шүүхийн захиргааны ажилтнуудын дунд “MOCK TRIAL-ЗХШ 20 ЖИЛ” шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг 2 үе шаттайгаар зохион байгууллаа. 

   

       Уг мэтгэлцээний тэмцээний 2-р шат 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдаж, 2-р шатанд 2  баг мэдлэг, ур чадвараа  сорин өрсөлдсөнөөс Тэргүүн байранд “ФЕМИДА” баг, дэд байранд “THE COOL GUYS” баг шалгарлаа.

   

       “Тэргүүн байр”, “Дэд байр”-д шалгарсан багуудыг Өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнав.

       Мэтгэлцээнд ороцсон нийт багууддаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.