ТАРИАЛАН СУМАНД “ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ, ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • 2024-04-18 00:00:00

      Увс аймаг дахь шүүхийн тамгын газраас 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Тариалан суманд томилолтоор ажиллаж тус сумаас иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд шүүхийн Иргэдийн төлөөлөгчийн талаар тусгайлсан сургалт зохион байгууллаа.

  

      Мөн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Ж.Отгонням Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу тал, онцлогын талаар сургалт зохион байгуулж, эвлэрүүлэн зуучлалд өргөдөл хэрхэн гаргах талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.