ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА БАТЛАГДСАН БҮТЭЦ,ОРОН ТООНЫ ХҮРЭЭНД АЖИЛТНЫГ АЖИЛЛУУЛНА

  • 2023-03-21 00:00:00

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2022-06-17-ны өдрийн 124/ШШ2022/0032

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Шийдвэрийн тоймын огноо, дугаар: 2023 оны 03 дугаар сарын 20, Дугаар 4

Төрийн аудитын газрын 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” актаар “Г” газрын дарга нь батлагдсан бүтэц, орон тоог хэтрүүлж 8.170.291 төгрөгийн цалин олгосон тул тус газрын даргаар төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Байгууллагын бүтэц орон тоог баталсан шийдвэрт 3 гэрээт ажилтан ажиллуулахаар заасан байтал “Г” газрын дарга нь 4 гэрээт ажилтан ажиллуулсан бөгөөд “цалингийн сан хэтрээгүй, дээд байгууллагатайгаа энэ талаар зөвшилцсөн” гэх үндэслэлээр төрийн аудитын газраас тогтоосон актыг хүчингүй болгуулахаар маргасан.

Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн шууд захирагч “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” эрхийг хэрэгжүүлэхээр зохицуулсан байх тул Төрийн аудитын газрын 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” акт хуульд нийцсэн гэж шүүхээс үзжээ.

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол:

https://shuukh.mn/single_case/10181?daterange=2022-01-01%20-%202023-03-20&id=1&court_cat=3&bb=1 Холбоосоор танилцана уу.

Тойм бэлтгэсэн: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг