ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЯВЦАД ШИНЭЭР НОТЛОХ БАРИМТ ШААРДАГДВАЛ ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ХОЙШЛУУЛНА

  • 2023-03-21 05:00:00

Шүүхийн тогтоолын дугаар: 152/ШТ2023/00003

Шүүхийн тогтоолын төлөв: Хүчин төгөлдөр болсон

Тойм бэлтгэсэн: 2023.03.15

Нэхэмжлэгч С,Н нар хариуцагч П-д холбогдуулан гэм хорын хохирол 3.014.622 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэгт авагдсан зохигчдоос ирүүлсэн У аймгийн Прокурорын газрын эрүүгийн хэргийн архиваас хуулбарлаж авсан НӨАТ-ын болон бусад баримтууд нь бүдэгхэн, гаргацгүй байх тул У аймгийн Прокурорын газрын архивт хадгалагдаж байгаа П-д холбогдох 223500132 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай материалд үзлэг хийхээр тогтоов.

Дээрх баримтгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.

САНАМЖ: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.

Тойм бэлтгэсэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор