ЦЭРГИЙН АЛБА ХААСАН ХУГАЦААНЫ БИЧИГ БАРИМТ ЗӨРЧИЛТЭЙ БОЛ ШҮҮХЭЭР ТОГТООЛГОЖ БОЛНО

  • 2023-03-28 00:00:00

Шийдвэрийн дугаар: 2022-12-26. 152/2023/ШШ00005.

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

2023 оны 03 сарын 15. Шийдвэрийн тойм. Дугаар 02

Нэхэмжлэгч Э нь хугацаат цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргаж, үндэслэлээ...миний бие 1988 онд цэрэгт татагдсан бөгөөд түүнтэй холбоотой бүртгэл байгаа боловч 1990 онд цэргээс халагдсан бүртгэл байхгүй. Энэ байдлаас шалтгаалан миний цэргийн алба хаасан хугацаа тооцогдох боломжгүй болсон гэж тайлбарлажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар Э нь 1988 онд цэргийн албанд татагдаж, хугацаат цэргийн албыг хоёр жилийн хугацаатай хаасан болох нь тогтоогдсон.

Иймд анхан шатны шүүх дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй тохиолдол гэж дүгнэн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн  анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор