ХАЯГ ШИНЭЧИЛЛЭЭ

  • 2024-04-26 00:00:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 46 дугаар зарлигаар 2025 оноос төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага албан бичгээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг хангах хүрээнд Увс аймаг дахь шүүхийн байрны гадна хаягийг кирил болон босоо монгол бичгээр хослуулан гэрэлтүүлгэн хэлбэрээр бичиж шинэчлэн байршууллаа.

Мөн тус гэрэлтүүлгэн хаягт цагийн релей тавьж автоматаар унтарч асах цагийг тохируулаад байна.

   

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР