“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР-2024” ӨДӨРЛӨГТ УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР ОРОЛЦОЖ, ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ АЖИЛЛАЖ БАЙНА

  • 2024-05-01 00:00:00

Монголын Хуульчдын холбоо, Увс аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно өдөр-2024” өдөрлөгийг өнөөдөр буюу 2024 оны тавдугаар сарын 01-ны өдөр ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ-д зохион байгуулж байна. 

Өдөрлөгт Увс аймаг дахь шүүхийн тамгын газар оролцож, иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгч байна. 

Иргэд та бүхэн төрийн үйлчилгээний нэгдсэн төвд зохион байгуулж буй өдөрлөгт хүрэлцэн ирж, мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг авах боломжтой.

 

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР