УВС АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭС ҮНДЭСНИЙ МОД ТАРИХ ӨДӨРТ НЭГДЭВ

  • 2024-05-10 00:00:00

 

          Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр үндэсний мод тарих өдрийг зохион байгуулдаг уламжлалтай.

   

       Уг өдрийг тохиолдуулан Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан 20 ширхэг монос, 20 ширхэг голт бор моднуудыг Гиваан баатрын талбай болон тус шүүхийн гадна талбайд тарих үйл ажиллагааг зохион байгуулав.

   

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР