МОНГОЛ УЛСАД ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ 20 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  • 2024-05-14 00:00:00

        Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын дунд волейболын тэмцээн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулсан.

     

         Тус тэмцээнд шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаас бүрдсэн 5 баг тамирчид авхаалж самбаа, ур чадвараа дайчлан амжилттай оролцсон бөгөөд

Д.Цэвээндорж ахлагчтай 3 дугаар баг тэргүүн байр,

О.Батдорж ахлагчтай 1 дүгээр баг хоёрдугаар байр,

Х.Хашхүү ахлагчтай 5 дугаар баг гуравдугаар байр тус тус эзэллээ.

Тэмцээнд оролцсон нийт баг тамирчдадаа баяр хүргэж, цаашдын ажил, хөдөлмөрт нь амжилт хүсье.

     

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР