ДОТООДЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • 2024-06-15 00:00:00

          Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын архив бичиг хэргийн эрхлэгч Д.Ариунтуяа, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Г.Баярхүү нар 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны албан хаагчдад “Архив, албан хэрэг хөтлөлтийн холбогдох хууль, журам, стандарт” сэдвийн хүрээнд:

- Шүүхэд албан хэрэг хөтлөх журам,

- Баримт бичгийн MNS 5140: 2021-стандартын талаар,

- Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын талаар сургалтуудыг зохион байгууллаа.

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР