Шүүхийн төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Д.Нямжав нь цахимаар оролцон “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөлөө.
Тангараг өргөсөн захиргааны албан хаагч Д.Нямжавд тус шүүхийн шүүгчид, Тамгын газрын дарга болон бусад захиргааны албан хаагч нараас баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.
УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР