ТӨРИЙН АЛБАНЫ ХҮНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ ЗАР

  • 2024-08-02 00:00:00

Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 17 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэх журам”-ын “Хоёр”-ын 2.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн, эрх зүйч мэргэжилтэй, төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын нөөцөд бүртгэлтэй иргэдээс хүний нөөцийн бүртгэлд бүртгэж байна.

Хүний нөөцийн бүртгэлд бүртгүүлэх сонирхолтой иргэд дараах материалыг бүрдүүлнэ.

Бүрдүүлэх материал:

  1. Хүний нөөцөд бүртгүүлэх хүсэлт
  2. Төрийн албан хаагчийн анкет
  3. Их дээд сургууль төгссөн дипломын хуулбар
  4. Иргэний үнэмлэхийн хуулбар
  5. Төрийн албан хаагчийн ерөнхий шалгалт өгсөн байх.

Холбогдох материалыг Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын байранд 212 тоотод өрөөнд хүлээн авна. 

Лавлах утас: 7045-4570 

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР