ТУСГАЙЛСАН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • 2024-09-23 00:00:00

        Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор нь тус шүүхийн албан хаагч нарт 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр сургалт зохион байгууллаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа” 7 дугаар бүлгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заажээ. 

 

 

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР