МЭДЭГДЭЛ

  • 2024-10-01 00:00:00

         Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулж “Долдугаар1” бүлэг /тусгайлсан журмаар  хянан шийдвэрлэх ажиллагаа/-ийг шинээр нэмсэн бөгөөд хуулийн  энэ нэмэлт өөрчлөлтийг 2024 оны 10 дугаар сарын 01ний өдрөөс  эхлэн мөрдөхөөр заасан байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар  зүйлийн 753.3 дахь хэсэг, 759 дүгээр зүйлийн 759.4 дэх хэсэгт заасны  дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны  2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар тогтоолоор  “Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргах  нэхэмжлэл, хариу тайлбарын загвар, хэргийн оролцогчийн эрх,  үүргийн тайлбарын загвар”-ыг тус тус баталсан тул  2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс доорх загварын дагуу хуульд  тусгайлан заасан зарим төрлийн нэхэмжлэлийг  хүлээж авах болсныг мэдэгдье!

 

Загвар татах линк:

https://drive.google.com/file/d/1lDtiZomnZ3Z_aZWpC7blzlFo-48uvFw1/view?fbclid=IwY2xjawFojTZleHRuA2FlbQIxMAABHUPI3OrU3ZO269t5PFQTFsQseytcAHVlqHvLUNUR_u1mhyQzY2n8ggtahQ_aem_57G1onu64yKI4ZRGXUHEmw