ШҮҮХИЙН ХАРУУЛЫН ЦАГДААГ ДРАГЕРИАР ХАНГАЛАА

  • 2024-11-13 00:00:00

           Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүх, шүүгчийн хараат бус, аюулгүй байдлыг хангах, хамгаалах ажлын хүрээнд тус шүүхийн Харуулын Цагдааг шаардлага хангасан согтуурлыг хэмждэг "Драгер" мэргэжлийн төхөөрөмжөөр хангаж, стандарт, баталгаажуулалтын Гэрчилгээний хамт шүүхийн Харуулын цагдаагийн албанд хүлээлгэн өглөө. Шүүхийн төсвийн 3.3 сая төгрөгөөр драгер төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэснээр шүүхээр үйлчлүүлэгч ард, иргэдэд шүүхийн харуулын цагдаа нараас холбогдох журмаар шүүхээр үйлчлүүлэх, аюулгүй байдлыг ханган ажиллах техникийн боломж бүрдэж байгаагаараа онцлогтой.  

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР