УВС АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ СОНГОГДЛОО

  • 2025-01-02 00:00:00

           Шүүх байгуулах тухай /шинэчилсэн найруулга/ хууль 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж буйтай холбогдуулан Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн нийт шүүгчид “Шүүгчдийн зөвлөгөөн” хийж Монгол улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4, 36 дугаар зүйлийн 36.8 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий шүүгчээ сонголоо. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Б.Гансүх сонгогдлоо. Ерөнхий шүүгчээр сонгогдсон Б.Гансүхэд  Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Алтан тус шүүхийн тамгын газрын дарга Л.Баттулга нар шүүхийн тамга, тэмдгийг гаргуулан өгч нийт шүүгчид болон хамт олны өмнөөс баяр хүргэлээ. Мөн хэрэг нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журмыг хуульд нийцүүлэн  шинэчлэн баталлаа.

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР