УВС АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙГУУЛЛАА

  • 2025-01-14 00:00:00

Увс аймаг дахь шүүхийн тамгын газар нь Увс аймгийн Цагдаагийн газартай 2025 онд “Хамтран ажиллах ажлын төлөвлөгөө”-г 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгууллаа. Мөн “Онцгой нөхцөл байдал үүссэн үед хамтран ажиллах”, Шүүхийн барилга байгууламж болон түүний гадна орчинд аюулт үзэгдэл, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед ажиллах төлөвлөгөөнүүдийг цагдаагийн байгууллагатай хамтран баталлаа.

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР