“ШҮҮХ, ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЦАХИМ ШУУДАН ХЭРЭГЛЭХ ЖУРАМ”-ЫГ ХЭРХЭН ЗӨВ ХЭРЭГЛЭХ, ЦААШИД АНХААРАХ АСУУДЛААР СУРГАЛТ ОРЛОО

  • 2025-01-20 00:00:00

Мэдээлэл технологийн мэргэжилтэн Д.Цэвээндорж Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 95 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүх, шүүхийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд цахим шуудан хэрэглэх журам”-ын зохицуулалт, анхаарах асуудлын талаар шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт орлоо.

Энэхүү журмаар бүх шатны шүүх, шүүхийн захиргааны байгууллагад шүүхийн цахим шуудан ашиглахтай холбоотой харилцааг зохицуулсан юм.

Мөн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслахуудад  албаны и-мэйл хаягийг нээж өгөн үйл ажиллагаандаа ашиглахаар болсон байна.

 

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР