ЭМГЭНЭЛ

  • 2025-01-30 00:00:00

ЭМГЭНЭЛ

 ДЭНДЭВИЙН БАТСУУРЬ

 /1956-2025/

 

Ахмад шүүгч Д.Батсуурь нь 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүнд өвчний учир таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

 Тэрээр 1956 онд Увс аймгийн Сагил суманд төрж, 1965-1975 онд Увс аймгийн Улаангом хотод 10-н жилийн 1-р сургуульд суралцан, 1976-1979 онд Улаанбаатар хотод Ардын армийн 036 дугаар ангид цэргийн алба хааж, 1979-1981 онд Улаанбаатар хотын Хууль цаазын дунд сургуульд элсэн суралцаж Хуульч мэргэжил эзэмшсэн.

Ахмад шүүгч Д.Батсуурь 1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг Эрх зүйч мэргэжилээр төгсөөд 1981-2001 онд  Увс аймаг дахь Сум дундын шүүхэд шүүгчээр, 2001-2017 оны хооронд Чингэлтэй, Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүргийн шүүхэд шүүгчээр тус тус томилогдон ажиллаж байгаад 2017 онд гавъяаныхаа амралтад гарсан юм.

Увс аймгийн шүүхэд 20 жил, дүүргийн шүүхэд 16 жил, нийт 36 жил шүүгчээр ажиллаж байхдаа шүүн таслах ажлын үр нөлөөг дээшлүүлэхэд идэвх санаачлагатай ажиллаж залуу хойч үедээ үлгэр дууриалалтай, хүндлэлтэй ахмад шүүгч байлаа.

Түүний  хөдөлмөрийг төр засгаас өндрөөр үнэлж Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Ардын хувьсгалын 80, 90, 100 жилийн ойн медаль, Шүүхийн тэргүүн, Төрийн албаны тэргүүний ажилтан цол тэмдэгээр тус тус шагнажээ.

Талийгаачийн шударга, зарчимч, хүнлэг бүтээлч, хөдөлмөрч хичээнгүй, элгэсэг, эгэл даруухан дотно дүр төрх бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

 

 

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 

УВС АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ