УВС АЙМГИЙН АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭД МОНГОЛ ШУУДАН ХК-ИЙН “ГИБРИД” ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ
- 2025-01-31 00:00:00
Увс аймаг дахь шүүхийн тамгын газар, Увс аймгийн Шуудангийн үйлчилгээний газартай гэрээ байгуулсаны үндсэн дээр Увс аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхэд Монгол шуудан ХК-ийн Гибрид шуудангийн үйлчилгээ нэвтрүүллээ.
Үүнтэй холбоотойгоор Увс аймаг дахь шүүхийн тамгын газрын мэдээлэл, технологийн мэргэжилтэн Д.Цэвээндорж 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шүүхийн захиргааны албан хаагч нарт Гибрид шуудангийн ашиглалт болон зааварчилгааны талаарх сургалт орж анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах бүрт Гибрид шуудангийн нэвтрэх эрхийг өглөө.
“Гибрид” шуудангийн үйлчилгээ нь шүүхээс албан байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүст хаягласан шүүх хуралдаанд дуудан ирүүлэх болон шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүлээн авч түргэн шуурхай хүргэх шуудан хүргэлтийн үйлчилгээ бөгөөд шүүхийн үйлчилгээг хөнгөвчлөх, түргэн шуурхай хүргэхэд ач холбогдолтой юм.
УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР