МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН, УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Э.БОЛОРМАА, М.МАНДХАЙ НАР ШҮҮХ БАЙГУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦАХ УУЛЗАЛТАД УВС АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИД, ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД ОРОЛЦЛОО
- 2025-02-14 00:00:00
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нар Шүүх байгуулах тухай хуулийн хэрэгжилттэй танилцах уулзалтыг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа.

Тус уулзалтад Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны албан хаагчид оролцож Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Л.Баттулга, Шүүх байгуулах тухай хуулийн хэрэгжилтийн талаар танилцуулга хийлээ.

Уулзалтаар хуулийн хэрэгжилт болон шүүхийн ил тод, нээлттэй байдал, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх талаар харилцан санал солилцов.

Мөн УИХ-аас шүүхийн бааз суурийг бэхжүүлэхэд онцгой анхаарч, хуулийг хоёр өөр хэрэглээтэй мэт харагдуулдаг журмуудыг цэгцлэхээр ажиллаж байгаа талаар мэдээллийг хүргэв.
УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР