“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ ХУРАЛДААНЫ БИЧЛЭГИЙГ ШҮҮХИЙН ЦАХИМ ХУУДАСТ БАЙРШУУЛАХ ЖУРАМ”-ЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
- 2025-02-18 00:00:00
Увс аймаг дахь шүүхийн тамгын газрын мэдээлэл технологийн мэргэжилтэн Д.Цэвээндорж Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 276 дугаартай тогтоолоор баталсан “Нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн цахим хуудаст байршуулах журам”-ын хэрэгжилтийн талаар шүүгчийн туслах болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт сургалт, ярилцлага зохион байгууллаа.

Уг журамд зохицуулснаар тухайн шүүхийн цахим хуудаст анхан болон давж заалдах шатны шүүхийн нээлттэй явагдсан шүүх хуралдааны бичлэгийг байршуулж авлига, албан тушаалын гэмт хэргийн шүүх хуралдааны явцыг шууд дамжуулах юм.
УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР