ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ШҮҮГЧИЙН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГИЙН ТАЛААР СУРАГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

  • 2025-04-22 00:00:00

            Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг, шүүгчийн туслах Б.Байгальмаа нар 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 10-р ангийн сурагчдад “Шүүхийн тухай ойлголт, үйл ажиллагааны онцлог“ сэдвээр сургалт, ярилцлагыг зохион байгуулав.

   

              Сургалтын төгсгөлд танилцуулагдсан мэдээллийн хүрээнд сурагчдын дунд “Алтан хонх”  тэмцээнийг зохион байгуулсан нь ач холбогдолтой байлаа.

   

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР