ТҮР АЖЛЫН БАЙРНЫ ОРОН ТООГ НӨХӨВ
- 2025-04-25 00:00:00
Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын архив, бичиг хэргийн эрхлэгчийн түр ажлын байрны орон тоог нөхөн зорилтойгоор тус тамгын газрын цахим хуудас болон Facebook Page хуудаст нээлтэй зар оруулсантай холбогдуулан 5 иргэн анкет ирүүлсэн.
Тус орон тоонд ажиллах хүсэлтэй иргэдээс 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.

Шалгалтаар хамгийн өндөр оноо авсан иргэнийг архив, бичиг хэргийн эрхлэгчийн түр албан тушаалд томилохоор шийдвэрлэв.
УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР