“АЖЛЫН БАЙРНЫ СЭТГЭЛ ЗҮЙ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • 2025-05-14 00:00:00

             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа 2025 оны 5 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулагдсан “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” баруун бүсийн зөвлөгөөнд оролцсон. 

   

            Үүнтэй холбогдуулан Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгч болон шүүхийн Тамгын газрын захиргааны болон үйлчилгээний ажилчдаас ажлын байрны сэтгэл ханамж агуулгатай судалгааг цахимаар авч 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ‘АЖЛЫН БАЙРНЫ СЭТГЭЛ ЗҮЙ“ сэдвээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

   

             Тус сургалтын хүрээнд ажилтны сэтгэл зүйн мэдлэг болон ажлын орчин дахь харилцаа, ажлын бүтээмж, нэмэгдүүлэх, стрессийг бууруулах арга замын талаар мэдээлэл хийж, ажилтнуудын дунд нээлттэй индэр хэлэлцүүлэг зохион байгуулж, үзэл бодлоо хуваалцсан үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.


УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР