“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  • 2025-05-23 00:00:00

             Увс аймгийн Улаангом сумын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх  ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Нээлттэй өдөрлөг”-ийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Биеийн тамир, спортын газар дээр зохион байгууллаа.

   

            Тус өдөрлөг тухайн салбар зөвлөлийн гишүүн байгууллагууд оролцсон ба  Увс аймаг дахь шүүхийн тамгын газраас Шүүхийн үйл ажиллагааг нээлттэй сурталчлан, иргэд олон нийтэд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаа.

   

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР