Уг тэмцээнд Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүд, Ховд аймгийн Булган сум дахь, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхүүдийн шүүгч, ажилтнууд оролцож, сагсан бөмбөг, волейбол, дартс, ширээний теннис, шатар гэсэн спортын 5 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн тамгын газрын баг тамирчид дартсын эрэгтэй багийн төрөлд, шатрын эмэгтэй төрөлд тус тус тэргүүн байр, шатрын эрэгтэй төрөлд, сагсан бөмбөгийн эрэгтэй баг тамирчид тус тус гутгаар байр эзэлж амжилтай оролцлоо.
УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР