ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
- 2025-07-07 00:00:00
2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу зохион байгуулж Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн туслах Б.Байгальмаа, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Д.Нямгэрэл, нар төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.

Тангараг өргөсөн шүүхийн захиргааны ажилтнууд нь Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглав.

Төрийн сүлдэндээ мөргөн, тангарагаа өргөсөн шүүхийн захиргааны ажилтан нарт анхан болон давж заалдах шатны шүүгчид, тамгын газрын дарга болон шүүхийн захиргааны ажилчид баяр хүргэе хүргэн, ажилд нь амжилт хүслээ.

Тангараг өргөсөн шүүхийн захиргааны албан хаагчиддаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР