ГУРВАН САРЫН ХУГАЦААНД 80 МЯНГАН ИРГЭНД ЦАХИМ УР ЧАДВАР ЭЗЭМШҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ АЯН ӨРНӨЖ БАЙНА
- 2025-09-09 00:00:00
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь “Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх үндэсний аян”-ыг тав дахь удаагаа улс орон даяар эхлүүллээ.

Тус аян нээлтээ Увс аймагт хийж, төрийн албан хаагчдад цахим ур чадвар олгох сургалтаар эхэллээ. Аян 12 дугаар сарын 5-ныг хүртэл гурван сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд улсын хэмжээнд 80 мянга орчим иргэнд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, газарзүйн байршил үл харгалзан цахимаар авах ур чадвар эзэмшүүлэх юм.

Г.Ариунзаяа ТЦҮЗГ-ын Сургалт, хөгжлийн хэлтсийн дарга Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх үндэсний аян”ны хүрээнд алслагдсан бүс нутаг, малчин өрхийн хотонд хүрэхээс гадна аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төрийн албан хаагчид, багийн Засаг дарга нар, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамруулсан томоохон сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР