“ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 144 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ...” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  • 2025-10-07 00:00:00

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, салбар дундын уялдаа холбоог сайжруулах хүрээнд Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б. Болдбаатар нь Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын  захиргааны албан хаагчдад сургалтыг зохион байгууллаа. 

  
    Сургалтын зорилго нь:
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх
• Аж ахуйн нэгж, байгууллагын хандлага, ойлголтыг нэмэгдүүлэх
• Ажлын байрны хүртээмжийг сайжруулах
• Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийг сурталчлан хэрэгжилтийг хангах байлаа.

  
Сургалтын үеэр оролцогчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн эрх зүйн орчин, ажил олгогчийн үүрэг, хамтын ажиллагааны ач холбогдлын талаар мэдээлэл авч, санал солилцлоо.

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР