“ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХАД АНХААРАХ АСУУДАЛ” СЭДЭВТ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО

  • 2025-10-16 00:00:00

Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад анхаарах асуудал” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Н.Мөнхтөр, архив бичиг хэргийн эрхлэгч П.Янжиндулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцлоо.

Энэхүү уулзалтаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу шуурхай явуулах, хэргийн оролцогчдын эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө, мэдээлэл хуваалцаж ажилласан байна.

 

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР