ШҮҮХИЙН КОНТОРЫН БАРИЛГЫН ИХ ЗАСВАРЫН АЖЛЫГ ХҮЛЭЭН АВАХААР КОМИСС АЖИЛЛАЛАА
- 2025-10-23 00:00:00
Шүүхийн ерөнхий зөвлөлийн санхүүжилтээр Увс аймгийн шүүхийн конторын барилгын дотор их засварын ажлыг хийж гүйцэтгэх тендер шалгаруулалтад "Мөнхийн ундраа" ХХК шалгарч 400 сая төгрөгөөр ажлыг хийж гүйцэтгэсэн.
Их засварын ажил 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дуусаж Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг газар дээр нь ирж, танилцан ажиллалаа.

Шүүхийн конторын барилга нь 2007 онд ашиглалтад орсноос хойш их засварын ажил хийгдэж байгаагүй бөгөөд ачаалалтай ажилладаг шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын ажиллах орчин нөхцөл сайжирч, ажлын бүтээмжид эерэгээр нөлөөлөх ач холбогдолтой ажил боллоо.

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР