УВС АЙМГИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  • 2025-10-27 00:00:00

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжил, инновац, ирээдүйн чиг хандлагыг хэлэлцэх “TECH WEEK-2025” арга хэмжээ Увс аймгийн Улаангом суманд өргөн хүрээнд зохион байгуулагдаж энэхүү арга хэмжээд шүүхийн Тамгын газрын мэдээлэл технологийн мэргэжилтэн Д.Цэвээндорж оролцлоо.

Тус арга хэмжээ нь салбарын шинэ мэдлэг, хөрөнгө оруулалт болон бодлогын шийдлийг хэлэлцэх, туршлага солилцох, талуудын бодит оролцоог хангах зорилготой.

Арга хэмжээний үеэр цахим шилжилт ба “Цахим аймаг” хөтөлбөрийн төсөл танилцуулагдаж, төрийн байгууллагын мэдээллийн технологийн нөхцөл байдал ба мэдээллийн технологийн албан хаагчдын ажиллах орчин, төрийн байгууллагын цахимжсан үйлчилгээ ба иргэдийн хэрэглээ, салбарын хууль, эрх зүйн зохицуулалт, тулгамдсан асуудлууд зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Ингэснээр технологийн салбарын шинэ боломжуудыг нээж, орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах хамтын ажиллагааны суурь тавигдаж байна.

 

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР