ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ГЭРЭГЭ” КИОСК МАШИН АЖИЛЛАЖ БАЙНА
- 2025-10-27 00:00:00
Увс аймгийн Шүүхийн байранд төрийн цахим үйлчилгээний “гэрэгэ” киоск машин ажиллаж байна. Уг киоск машинаар иргэн, хуулийн этгээдээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн архивын үйлчилгээний төлбөрийг шууд төлөх боломжтой юм.

Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр Увс аймгийн иргэд шүүхээр үйлчлүүлэхэд цаг хугацаа алдахгүй, нэг цэгээс үйлчилгээ авах боломж бүрдэхийн зэрэгцээ төр, хувийн хэвшлийн 60 байгууллагын 600 гаруй үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй, түргэн шуурхай авах боломжтой боллоо.
УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР