“ЦУСНЫ ДОНОРЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
- 2025-11-04 00:00:00
Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Цусны Салбар Төвийн эрхлэгч, их эмч Ц.Нандинбаяр нь “Цусны донорын тухай ойлголт” сэдвээр нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилчдад сургалт зохион байгуулав.

Тус сургалтаар бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахын тулд хүмүүнлэг сэтгэлээр сайн дураараа цусаа өгөх, цус, цусан бүтээгдэхүүн боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хэрэглэх, экспортлох, импортлох, донорын үйлсийг сурталчлах, түүнд иргэдийг татан оролцуулахтай холбогдсон харилцаатай холбогдох хууль, эрх зүйн зохицуулалтыг танилцуулж, сургалтын дараа шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын цусны бүлгийг тодорхойлж, цусны донорын эгнээд хамрууллаа.
УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР