ҮНДЭСНИЙ МОНГОЛ БИЧГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  • 2025-11-06 00:00:00

   Монгол Улсын Засгийн газрын газраас 2025 оноос төрийн албан хэргийг кирил болон монгол бичгээр хөтлөн явуулах зорилгоор “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг баталж, орон даяар үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн.

              Үүнтэй холбогдуулан Шүүхийн тамгын газраас шүүгч, ажилтны монгол бичгийн боловсролыг дээшлүүлэх, тэдний хүсэл сонирхлыг нь дэмжих зорилгоор монгол бичгийн сургалтыг зохион байгууллаа.

  

             Сургалтыг насан туршийн суралцахуйн төвийн үндэсний бичиг хариуцсан багш Т.Бадамцэцэг удирдан явуулж, сургалтад оролцогчдын санал, монгол бичгийн мэдлэгийн түвшинг харгалзан хичээлийг тодорхой үе шаттайгаар, долоо хоногийн 1 өдөр тогтмол  хичээллэхээр боллоо.

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР