“ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ АЖЛЫН БАЙРАНД ДАГАЖ МӨРДӨХ ХАРИЛЦАА, ХАНДЛАГЫН НИЙТЛЭГ ЖУРАМ” –ААР СУРГАЛТ, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИАР АХА ТЭМЦЭЭН ТУС ТУС ЗОХИОН БАЙГУУЛЛАА
- 2025-11-07 00:00:00
Увс аймаг дахь шүүхийн тамгын газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус шүүхийн тамгын газрын Ёс зүйн дэд хорооноос албан хаагчдаа ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд шүүхийн тамгын газрын албан хаагчдад “Шүүхийн захиргааны ажилтны ажлын байранд дагаж мөрдөх харилцаа, хандлагын нийтлэг журам”-аар сургалт зохион байгууллаа.

Мөн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиар “АХА” тэмцээн зохион байгуулснаас шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа түрүүлж, шүүгчийн туслах Д.Нямгэрэл удаах байрыг эзэллээ.


УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР