ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧ ТОМИЛОГДЛОО
- 2025-12-16 00:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183 дугаар зарлигаар Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Баяны Мөнхзаяа Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдлоо.

Тус шүүхийн хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулах хүндэтгэлийн арга хэмжээг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулан, шүүгч Б.Мөнхзаяад баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөлөө.



УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР