ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО
- 2026-01-13 00:00:00
Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлөөс 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам"-ын дагуу Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Увс аймаг дахь шүүхийн тамгын газрын шүүгчийн туслах Ц.Мөнхгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сумъяабазар, Ц.Хишигтогтох, Н.Мөнх-Эрдэнэ нар цахимаар оролцож Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд тус шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, тамгын газрын дарга, ажилтнууд оролцон, төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаа өргөсөн шүүгчийн туслах шүүгчийн туслах Ц.Мөнхгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сумъяабазар, Ц.Хишигтогтох, Н.Мөнх-Эрдэнэ нарт баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Тангараг өргөсөн нийт албан хаагч нартаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР