ШҮҮГЧ, АЖИЛТНУУДЫН ХҮҮХДҮҮДЭД ЧИГЛЭСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
- 2026-01-19 00:00:00
Увс аймаг дахь Шүүхийн Тамгын газрын “Гэр бүл, эцэг эхийн зөвлөл”-өөс санаачлан хэрэгжүүлж байгаа шүүгч, ажилтнуудын хүүхдүүдэд чиглэсэн сургалтыг зохион байгууллаа.

Насан туршийн суралцахуйн төвийн ой тогтоолт, сэтгэх чадварын С.Дээшинбаяр багштай хамтран хүүхдэд чиглэсэн “Сэтгэх чадвар IQ” сургалтад 1-12 дугаар ангийн хүүхдүүдийг хамрууллаа.

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР