ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХҮМҮҮЖИЛД ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧИЙН ҮҮРЭГ ОРОЛЦОО СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
- 2026-04-06 00:00:00
“Хүүхэд хөгжил, Гэр бүлийн боловсролын төв”-ийн мэргэшлийн Сэтгэл зүйч, Сэтгэл судлаач, Сургагч багш н.Бэхбат 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн тамгын газрын хамт олонд “Хүүхдийн хөгжил, Хүмүүжилд эцэг эх, Асран хамгаалагчийн үүрэг оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар албан хаагчид Бага насны хүүхдийн хөгжил ба дэлгэцийн хэрэглээ, гэр бүлийн боловсрол олгох, Хүүхэдтэй харилцах харилцааны зөв болон буруу техник, хүүхдийн хөгжлийг нь дэмжих талаар үнэ цэнтэй зөвлөгөө мэдээллүүдийг авлаа.

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР