ДОТООДЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
- 2026-05-11 00:00:00
Увс аймаг дахь шүүхийн тамгын газрын мэдээлэл технологийн мэргэжилтэн Д.Цэвээндорж нийт шүүхийн захиргааны албан хаагчдад мэдээллийн аюулгүй байдал, шүүхийн захиргааны ажилтны цахим сургалтын системийн сургалт, ярилцлага зохион байгууллаа.

Энэхүү сургалтаар өнөө үед компьютер, гар утас, интернет ашигладаг хүн бүр мэдээллийн аюулгүй байдлыг мэддэг байх шаардлагатай ба зөв дадал, хамгаалалтын арга хэмжээ ашигласнаар мэдээллээ алдах, хакердуулах эрсдэлийг ихээхэн бууруулна, шүүхийн захиргааны ажилтны цахим сургалтын системийг танилцуулж, системийг ашиглахад анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө.
УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР