“ГЭР БҮЛИЙН БОЛОН ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, САЛБАР ДУНДЫН ОРОЛЦОО” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО

  • 2026-05-15 00:00:00

Увс аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дэргэдэх Гэр бүл, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлөөс санаачлан зохион байгуулсан “Гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллийн нөхцөл байдал, салбар дундын оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

Тус хэлэлцүүлэгт Увс аймгийн Шүүх, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцож, салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох асуудлаар санал солилцов.

 

Хэлэлцүүлэгт Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хишигтогтох, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Н.Мөнхтөр нар оролцов.

 

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР