ДОТООДЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • 2026-05-15 00:00:00

Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын шүүгчийн туслах Т.Жаргалсайхан, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Энхтуяа нарын урилгаар “Гэрлээ асаая” менторшип хөтөлбөрийг санаачлагч П.Энхмаа 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр шүүхийн захиргааны ажилтнуудад “Хувь хүний хөгжил, манлайлал” сэдвээр сургалт зохион байгууллаа.

 

Сургалтаар хувь хүний хөгжил, манлайллын ур чадвар, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагаа болон эерэг хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр мэдлэг, мэдээлэл өгч, оролцогчид санал бодлоо солилцов.

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР