ДОТООДЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
- 2026-05-25 00:00:00
Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сумъяабазар, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Н.Мөнхтөр нар анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад сагсан бөмбөг, волейболын спортын талаарх анхан шатны сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын үеэр спортоор хичээллэхийн ач холбогдол, талбайн байрлал, багийн гишүүдийн үүрэг оролцоо, мөн тоглоомын үндсэн дүрмийн талаар мэдээлэл өгч, харилцан ярилцав.
УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР