ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

  • 2015-08-28 11:37:34

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН СОНГОН

ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

 

Сонгон шалгаруулалт болох өдөр: 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 09 цагт Увс аймгийн Улаангомсумын шүүхийн байр.

Сонгон шалгаруулалтад оролцогчдыг бүртгэх хугацаа: 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 08 цагаас 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 17 цаг хүртэл

Бүртгүүлэгчид тавигдах шаардлага:

1. Эрх зүйн бүрэн чадамжтай байх

2. Дээд боловсролтой байх

3. Ял шийтгэлгүй байх

Бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

1.Батлагдсан загварын дагуу бөглөсөн өргөдөл / өргөдлийн загварыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудас www.judcouncil.mn- аас татан авах/

2. Иргэний үнэмлэхний хуулбар

3. Дээд боловсролын дипломын хуулбар

4. Цээж зураг 2 хувь /4х6/

Эвлэрүүлэн зуучлалын сонгон шалгаруулалтыг бүсчилсэн байдлаар зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн шалгаруулалтад зөвхөн УВС аймгийн иргэд хамрагдах бөгөөд тус аймгийн шүүхийн Тамгын газарт бүртгүүлнэ үү.

 

 

Холбоо барих утас: Шүүхийн ерөнхий зөвлөл -70007028

\"\"