ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

  • 2015-08-28 11:42:29

\"\"Увс аймаг дахь Шүүхийн тамгын газраас Увс аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн баярыг тохиолдуулан 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр үр бүтээлтэй, олон жил ажилласан Ч.Алтангэрэл, Ж.Насан, Т.Пүрэвцэрэн нарт хүндэтгэл үзүүлэн, дурсамж хадгалуулж, тэдний гэр бүлд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүслээ.