Эрүүл мэнд, Спортын яамнаас \"Монгол хүний арьсны хөгшрөлтийг насжих үйл явцтай холбон судлах нь” сэдэвт суурь судалгааг улсын хэмжээнд 4 бүс болгон зохион байгуулан явуулж байгаа бөгөөд баруун бүсээс Увс аймаг сонгогдсон байна. Үүнтэй холбогдуулан 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөрУвс аймаг дахь Шүүхийн тамгын газар нь Увс аймгийн эрүүл мэндийн газартай хамтран шүүгч, ажилтнуудын биологийн нас болон арьсны хөгшрөлтийг үнэ төлбөргүй тодорхойлуулан судалгаанд хамрууллаа.